Posts

Монгол Кэндо Клубийн Блог шинээр нээгдлээ

Image
Нийт кэндо сонирхож байгаа болон хичээллэх сонирхолтой хүмүүст Монгол кэндо клубийн зүгээс энэхүү блогийг нээж байна. Уг блог хуудсанд нийтлэгдсэн мэдээ мэдээллүүд Монгол кэндо клубийн өмч бөгөөд цааш түгээх тохиолдолд эх сурвалжийн линк болон клубийн нэр дурдана уу.

Хишигбуянгийн Оюунномин (нас 16)

Бушидо Кэн-илд,До-зам сэлмийн замнал илдээр дасгал сургуулилалт хийхэд санамсаргүй осол аюул ихтэй байсан тул 18-р зуунаас эхлэн мод болон хулсаар орлуулан бэлтгэл хийх болсон нь кэндогийн урлаг үүсэх эхлэл болсон байна. Кэндо нь тулааны (Будо) самурайн замнал(Бушидо) юм. Би кэндог зөвхөн бие хамгаалах зорилгоор эзэмшихэд л болно гэж саяхныг хүртэл боддог байлаа. Тэгээд ч хүнийг зодох эсвэл гоц гойд хүн болох гэж тулааны урлагийг сурдаггүй харин бие сэтгэл санаагаа хөгжүүлэхийн тулд байдаг болов уу гэж боддог юм. Гэхдээ би нэг зүйлийг орхигдуулсан байв. Энэ бол Самурайн замнал буюу Бушидо. Кэндо, Самурайн тухай бага ч гэсэн ойлголт өгсөн зүйлүүд минь миний уншсан ном үзсэн кино минь байв. Р.Акутагавагийн "Шугуйд болсон явдал" өгүүллэгт самурайн ёс тусгалаа олсон байдаг юм. 47 ронин гэх киног үзээд самурайн замналыг үнэхээр биширч төгсгөлд нь нулимс урсгаж байсан санагдана. Тэгэж их сонирхлыг минь татаж бишрүүлсэн болоод ч тэр үү самурайн замналын талаар ихийг мэдэхийг х

Г.Наранзул (нас 19)

Бүшидо Ази тивийн нэгэн тод наран бол “Арлын орон Япон” билээ. Эрт үеийн арвин түүх ихтэй, дундаршгүй их соёл, ёс заншилтай Япон орны хөгжлийн гол үндэс, тулгуур нь яахын аргагүй самурайн соёл юм. Тэгвэл самурайн салшгүй нэг хэсэг болох Бүшидо гэж чухамдаа юу вэ? Бүшидо нь бүши буюу дайчин, до буюу зам гэсэн хоёр үгнээс бүрдэх бөгөөд энэ нь самурайн ёсон, зам мөр, өөрөөр хэлбэл самурайн өдөр тутмын амьдрал, ажил хэрэгтээ сахих ёстой ёс жаяг, дүрэм журмыг хэлж байна. Үүнийг зөвхөн самурайн анги давхарга бус Японы нийгмийн бусад давхаргын хүн бүхэн даган мөрдөж байсан тул бүшидог Япон үндэстний ёс зүйн цогц гэж хэлдэг бөгөөд тэдний амьдралын бүхий л талыг нь чиглүүлэн залдаг байна. Миний бодлоор бүшидо нь өөрийн шинж чанар, үнэт зүйлсээрээ тодорхой хэдэн зүйлстэй адилхан юм. Бүшидо бол Их засаг хууль. Монгол улсын хууль дүрмийн үндэс суурь болсон Их засаг хууль бол монголчуудын түүхэн уламжлалт хэв ёсны үндсэн дээр бүрэлдсэн, бүх монголчуудын дээдлэн хүндэлдэг байсан хууль дүрэм

Мөнхсүхийн Биндэръяа (нас-16)

Бүшидо Япон соёлыг судалж  эхлээд тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон гэж бодож байсан боловч хичнээн өнгөцхөн байсныг нь гэнэтхэн л ухаарах шиг боллоо. Хичнээн Япон загварын хувцсаар хувцаслаад ч, гадаад төрхийг нь дуурайж, хэлийг нь сурч Япон сэтгэлгээгээр сэтгэхийг зүтгэж Япон хүний хэмжээнд Япон орны соёлыг ойлгох мөрөөдөлдөө хүрэхийг хичээвч яахын аргагүй үргэлж л нэг ч алхам дутуу үлдэж, үл харагдах шилэн хананы цаана үлдээд байсан шалтгааныг сая л нэг ойлгон өмнө нь яагаад энэ тухай судалж үзээгүйгээ гайхан сууна. Магадгүй ярьж хэлэлцээгүй, бичиж тогтоогоогүй, нүдэнд үзэгдэж гарт баригдах бие үгүй боловч бүхий л Япон соёлын цаад үндэс зангилаа болон гагнагдсан, ёс заншилд нэвт шингэсэн үнэр учраас анзааран ойлгоход тал шигээ уужим, нурууд шигээ номхон ухаан надад дутжээ. “Аюул болон гай зовлон нүүрлэхэд огт сандралгүй байж, амьдралын төгсгөлд гутралгүй үхлийг амгалан угтах сэтгэл”,”Үгээр илэрхийлэхийг давсан сэтгэлгээний бэлчирт бясалгалын ачаар өөрийгөө олох гэсэн хүмүүни