Хишигбуянгийн Оюунномин (нас 16)

Бушидо
Кэн-илд,До-зам сэлмийн замнал илдээр дасгал сургуулилалт хийхэд санамсаргүй осол аюул ихтэй байсан тул 18-р зуунаас эхлэн мод болон хулсаар орлуулан бэлтгэл хийх болсон нь кэндогийн урлаг үүсэх эхлэл болсон байна. Кэндо нь тулааны (Будо) самурайн замнал(Бушидо) юм. Би кэндог зөвхөн бие хамгаалах зорилгоор эзэмшихэд л болно гэж саяхныг хүртэл боддог байлаа. Тэгээд ч хүнийг зодох эсвэл гоц гойд хүн болох гэж тулааны урлагийг сурдаггүй харин бие сэтгэл санаагаа хөгжүүлэхийн тулд байдаг болов уу гэж боддог юм. Гэхдээ би нэг зүйлийг орхигдуулсан байв. Энэ бол Самурайн замнал буюу Бушидо.

Кэндо, Самурайн тухай бага ч гэсэн ойлголт өгсөн зүйлүүд минь миний уншсан ном үзсэн кино минь байв. Р.Акутагавагийн "Шугуйд болсон явдал" өгүүллэгт самурайн ёс тусгалаа олсон байдаг юм. 47 ронин гэх киног үзээд самурайн замналыг үнэхээр биширч төгсгөлд нь нулимс урсгаж байсан санагдана. Тэгэж их сонирхлыг минь татаж бишрүүлсэн болоод ч тэр үү самурайн замналын талаар ихийг мэдэхийг хичээсэн юм. Бушидогийн талаар мэдсэн өчүүхэн зүйлээ дурьдахад Японы түүхийн нэг хэсэг болох Токугавагийн эрин үед улс орныг Шогун хэмээх цэргийн хамгийн дээд цолтон хааны нэрийн өмнөөс удирддаг байсан бөгөөд нутаг бүрт Даймё нэртэй захирагч нар самурай дайчдыг удирдан оршдог байжээ. Эдгээр бүх удирдагч нар Бушидо хэмээх дүрмийг хатуу сахих ёстой. Бушидогийн гол цөм нь эзэндээ үнэнч байх,үхлээс айхгүй байх тухай ойлголт байв. 47 ронин буюу үнэнч албатуудын үнэн түүх бол 1701 онд эзэн хаан Хигашаяма нийслэл Киотогоос Эдо хот дахь Шогуны шүүхрүү элч илгээснээр эхэлдэг ба уг элч нарыг хүлээж авах гол хүн нь Кира Ёшинака байв. Энэ үед хоёр залуу Даймё болох Асано Наганори, Камей Сама нарт элч хамгаалах үүрэг өгчээ. Кирад Даймёд шүүхийн ёс зүйн хичээл заах үүрэг хүлээлгэсэн байв. Багшдаа залуу Даймё нар бэлэг барихад Кира голж тэдэнд ихэд муу хандах болов. Кираг алах тухай Камей бодох боловч Асано түүнд тэвчээртэй байхыг зөвлөх боловч Камей мөнгө аван Кирагийн аашийг дэвчин Асаногийн уурыг барж доромжилсон тул илдээ сугалан довтолдог. Эдогийн ордонд хэн нэгэн илд сугалах хатуу хориотой байсан тул Асано сэппүкү(нэр төртэйгээр амиа хорлох) үйлдэнэ. Түүний самурай нарыг ронин болгодог. Самурай нар эзэнгүй нэр төргүй нэгэн болсноос эзнийгээ дагаж үхэхийг эрхэмлэдэг байв. Асаногийн 320 гаруй дайчдаас 47 нь л амьд үлдэж эзнийхээ өшөөг авч нэр төртэйгээр сэппүкү үйлдээ. Тэднийг эзнийх нь дэргэд оршуулсан бөгөөд япончуудын мөргөлийн газар нь болсон юм. Би Самурайн Бушидо хэмээх дүрмээс эр зориг, нөхөрсөг харьцаа, үнэнч байдал, эелдэг зан, нэр төр, үнэнч сэтгэлийг мэдэрдэг болсон. Ялалт бол аврал, ялагдал бол үхэл гэх үгээр хатуу чанга самурай дайчид бий болсон байх гэж боддог ийм тулдаа ч кэндогийн урлагийг харахад энэ үг мөн самурайн замнал нүдэнд тодрон төсөөлөгддөг учир биеэрээ мэдрэхийг хүсэх болсон юм.

Comments

Popular posts from this blog

Мөнхсүхийн Биндэръяа (нас-16)

Г.Наранзул (нас 19)